A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 05

Чингис хот

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, БҮСИЙН ХИЛ ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Есдүгээр Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хэрлэн сумын газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг нэгдүгээр хавсралтаар, Бор-Өндөр сумын газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг хоёрдугаар хавсралтаар, Бусад сумдын газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг гуравдугаар хавсралтаар, Уул уурхай газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг дөрөвдүгээр хавсралтаар, Хэрлэн сумын газрын төлбөрийн бүсийн хил заагийг тавдугаар хавсралтаар, Бор-Өндөр сумын газрын төлбөрийн бүсийн хил заагийг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын төлбөрийн бүс, итгэлцүүрийн тоон утгыг мөрдүүлж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг аймгийн Засаг дарга /Ц.Чогсомжав/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг холбогдох баримт бичгийн хамт захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /С.Бат-Эрдэнэ/-д даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийн хороонд үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Батноров сумын ИТХ-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн "Газрын үнэлгээний бүсчлэл төлбөр хувь хэмжээг тогтоох тухай" 23 дугаар тогтоол, Батширээт сумын ИТХ-ын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 15 дугаар тогтоол, Баян-Адрага сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн "Газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" 8/6 дугаар тогтоол, Баянмөнх сумын ИТХ-ын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "Газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" 01 дугаар тогтоол, Баян-Овоо сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн "Газрын төлбөрийн бүсчлэл, хувь хэмжээг тогтоох тухай" 04 дүгээр тогтоол, Баянхутаг сумын ИТХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 02 дугаар тогтоол, Биндэр сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн "Газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" 06 дугаар тогтоол, Бор-Өндөр сумын ИТХ-ын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн "Газрын үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 06 дугаар тогтоол, Галшар сумын ИТХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн "Газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" 02 дугаар тогтоол, Дадал сумын ИТХ-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн "Газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" 03 дугаар тогтоол, Дархан сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Газрын үнэлгээний бүс болон газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг батлах тухай" 04 дүгээр тогтоол, Дархан сумын ИТХ-ын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн "Газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг өөрчлөн батлах тухай" 11 дүгээр тогтоол, Дэлгэрхаан сумын ИТХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн "Газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" 03 дугаар тогтоол, Жаргалтхаан сумын ИТХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн "Газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" 03 дугаар тогтоол, Мөрөн сумын ИТХ-ын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн "Газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" А/18 дугаар тогтоол, Норовлин сумын ИТХ-ын 2019 оны 10 дугаар сарын 28-ны "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 04 дугаар тогтоол, Өмнөдэлгэр сумын ИТХ-ын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Сумын газрын үнэлгээний бүсчлэл болон газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" А/14 дүгээр тогтоол, Өмнөдэлгэр сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 19-ний "Сумын газрын үнэлгээний төлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай" А/20 дугаар тогтоол, Цэнхэрмандал сумын ИТХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн "Газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" 02 дугаар тогтоол, Хэрлэн сумын ИТХ-ын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн "Газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.ХЭРЛЭНЧУЛУУН