A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 2 сарын 24-ний өдөр

Дугаар 14

Улиастай

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Улиастай сумын нутаг дэвсгэрт мөрдөгдөх "Айл өрхийн хуурай хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ"-г нэгдүгээр хавсралтаар, "Албан байгууллага, ААН-ийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ"-г хоёрдугаар хавсралтаар, "Дуудлагаар хог хаягдал тээвэрлэх автомашины үйлчилгээний тариф"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан хураамжийн хэмжээг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр болсон өдрөөс хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга, хотын захирагч(Ч.Наранбат)-д даалгасугай.

3.Тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 37 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тоооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Зөвлөлд үүрэг болгосугай.

ДАРГА Д.САРАНЦЭЦЭГ