A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 105

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д дор дурдсан агуулгатай 538, 539  дэх заалт тус тус нэмсүгэй. 

10. Төмөр замын төслүүд 

 

 

 

 

 

 

 

538

 

 

 

 

Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын төсөл 

 

Хуулийн этгээд нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр өргөн царигийн (1520 мм) 1255 км төмөр замыг дагалдах дэд бүтцийн хамт барьж, концессын гэрээнд заасан хугацаанд ашиглан гэрээний хугацаа дуусахад төрд үнэ төлбөргүй шилжүүлэх  

 

 

 

 

 

Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх  

 

 

 

 

 

1255 км төмөр замын суурь бүтцийг барьж, ашиглах шилжүүлэх 

 

 

 

 

 

 

Шаардлагагүй 

 

 

 

 

 

 

Шууд гэрээ байгуулах  

 

 

 

 

 

539

 

 

 

 

 

 

Сайншанд-Баруун урт-Хөөт чиглэлийн төмөр замын төсөл 

 

Хуулийн этгээд нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр өргөн царигийн (1520 мм) 490 км төмөр замыг дагалдах дэд бүтцийн хамт барьж, концессын гэрээнд заасан хугацаанд ашиглан гэрээний хугацаа дуусахад төрд үнэ төлбөргүй шилжүүлэх 

 

 

 

 

 

Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх 

 

 

 

 

 

490 км төмөр замын суурь бүтцийг барьж, ашиглах шилжүүлэх 

 

 

 

 

 

 

Шаардлагагүй 

 

 

 

 

 

 

Шууд гэрээ байгуулах 

2. Мөн тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 535, 536 дахь заалтын "уралдаант шалгаруулалт явуулах" гэснийг "шууд гэрээ байгуулах" гэж тус тус өөрчилсүгэй.  

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.ЖАВХЛАН