A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 39

Хуурч

Малын тоо толгойн татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий этгээдээс авах малын тоон толгойн албан татварын хувь хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Баянбаатар/, сумын татварын улсын байцаагч /Т.Энхбат/ нарт тус тус даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 тоот тогтоол, 2021 оны 33 тоот тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Г.ЦЭНДСҮРЭН