A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН БАЯНХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 02

Улаанхад

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай сумын Засаг дарга С.Баярмаагийн мэдээлэл, өргөн мэдүүлсэн төсөл, түүнд Хурлын Эдийн засаг, төсөв санхүүгийн хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалт, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус III хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай.

                  Үүнд:

                  Тэмээ 1000 төгрөг

                  Адуу 1000 төгрөг

                  Үхэр 600 төгрөг

                  Хонь 500 төгрөг

                  Ямаа 500 төгрөг

2.Мал бүхий этгээдийн малын толгой тутамд ногдуулах албан татварын хэмжээг энэ тогтоолын 1-д заасантай адил хэмжээгээр тогтоосугай.

3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малын тоо толгойн албан татварын орлогыг сумын жил бүрийн төсөвт тусган батлуулах, сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга /С.Баярмаа/-д даалгасугай.

4."Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Д.Батбямба/-д даалгасугай.

5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА Д.МӨНХБАТ

ТӨВ АЙМГИЙН БАЯНХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 09

Улаанхад

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд өвөлжилт хаваржилтын байдал хүндэрсэний улмаас нийт мал сүргийн 10.2 хувь хорогдсон. Иймд малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчин мал бүхий иргэдэд оногдуулсан 2024 онд Төв аймгийн Баянхангай сумын малчин мал бүхий иргэдээс авах малын тоо толгойн албан татварыг дараах төрөл хэмжээгээр тогтоосугай.

Үүнд:

Тэмээ0 төгрөг

Адуу 0 төгрөг

Үхэр 0 төгрөг

Хонь0 төгрөг

Ямаа 0 төгрөг

2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Д.Хажидсүрэн)-д үүрэг болгосугай.

3.Сумын иргэдийн 2022 оны 2-р сарын 25 ны өдрийн 02 тоот малын тоо толгойн албан татвар тогтоох тухай тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Д.МӨНХБАТ