- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээх авах журам/ - /ЗХХАЭ-ийн 2022 оны 9 дүгээрт нийтлэгдсэн/.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ЗАХИРАМЖ, ТУШААЛ
2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр
Дугаар А/02, А/01
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Услын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ/ТУШААХ нь:
1.Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээх авах журмыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Наранбаатар/, Нийслэлийн Татварын газар /Б.Цогтнаран/, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар /О.Чинзориг/-т тус тус үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.ЗАЯАБАЛ
Текст томруулах
A
A
A
