A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2006 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 34

Улаанбаатар хот

                                                                                                                Нэмэгдсэн өртгийн албан татварын
                                                                                                   тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.18, 9.2.19 дахь
                                                                                                                       заалтыг тайлбарлах тухай

Хэвлэх

      Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.18, 9.2.19 дахь заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

      Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн зарим заалтыг дор дурдснаар тайлбарласугай.

      1. Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.18.-д заасан "дотоодын программ хангамжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс худалдан авсан бараа" гэдэгт Монгол улсад үйлдвэрлэгдсэн, дотоодын зах зээлд борлуулагдаж байгаа, зөвхөн программ хангамжийн бүтээгдэхүүн хамаарна.

      2. Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.19.-д "импортоор нийлүүлж байгаа компьютер, принтер, скайнер тэдгээрийн эд ангиуд" гэдэгт Монгол улсад импортоор нийлүүлсэн дотоодын зах зээлд борлуулагдаж байгаа компьютер, принтер, скайнер, тэдгээрийн эд ангиудыг хамааруулан ойлгоно.

      Харин импортоор нийлүүлсэн боловч дотоодын зах зээлд борлуулахгүй экспортод гаргасан компьютер, принтер, скайнер, тэдгээрийн эд ангиуд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараанд хамаарахгүй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ А.ДОРЖГОТОВ