- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
2006 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 37
Улаанбаатар хот
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуулийн зарим зүйл, заалтыг
тайлбарлах тухай
Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэдэгт хамааруулж үзнэ.
Мөн зүйлийн 9.1.9-д заасан "...өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн" гэдэгт хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.8-д тодорхойлон зааснаас бусад хэлбэрээр хууль зөрчсөн байхыг ойлгоно.
7. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан "нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана" гэдэгт иргэн, хуулийн этгээд, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа "анхны" захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг ойлгоно.
Харин "эс үйлдэхүй"-тэй холбоотой нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргавал зохих захиргааны байгууллага, албан тушаалтны оршин байгаа газрын, "эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх" талаарх нэхэмжлэлийг нэхэмжлэгч нь өөрийн оршин байгаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын захиргааны хэргийн шүүхэд тус тус гаргана.
8. Хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан "...холбоо, сан зэрэг нэгтгэл..."-д Иргэний хуулийн 36 дугаар зүйлд заасан " Хоршоо, сан, холбоо" хамаарахгүй.
Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан "...бие даан оролцох эрхтэй" гэдгийг хамтран хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэлийн шаардлагад тайлбар өгөх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх, шүүхийн шийдвэрт гомдол гаргах зэрэг эрхтэй гэж ойлгоно.
19. Хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-т заасан " ...акт нь илт хүчин төгөлдөр бус болох..." гэдэгт мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэлүүд хамаарах бөгөөд илт хүчин төгөлдөр бус захиргааны актын улмаас бусдын нийтлэг эрх зөрчигдсөн байхыг хэлнэ.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ Д.ПУНЦАГ
Текст томруулах
A
A
A
