- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
2006 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 48
Улаанбаатар хот
Улс төрийн намын тухай хуулийн
зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай
4.2.Нам нь Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаас гадна энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.-т заасан баримт бичгийг дараахь байдлаар бүрдүүлнэ:
4.2.1.Энэ зүйлийн 9.3.1.-д зааснаар намыг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг Улсын Дээд шүүхээс баталсан загварын дагуу гаргаж, намын дарга гарын үсэг зурсан байна.
4.2.2.Энэ зүйлийн 9.3.2.-т заасан намын нэр, бэлгэдэл, далбааны зургийг өргөдөлд хавсаргасан байх ба тэдгээрийн утга учрыг тайлбарласан байвал зохино. Намын нэр товчлогдох эсэх, товчлогдвол ямар хэлбэр, бичвэртэй байхыг тодорхой заана.
4.2.3.Энэ зүйлийн 9.3.3., 9.3.4.-т заасан намын дүрэм, хөтөлбөр нь энэ хуулийн 11, 12 дүгаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан байна.
4.2.4.Энэ зүйлийн 9.3.5.-д заасан хууль ёсны хаягийг намын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх намын гүйцэтгэх байгууллага байнга оршин байгаа газрын хаягаар засаг захиргааны нэгж тодорхойлно.
4.2.5.Энэ зүйлийн 9.3.7.-д заасан 801-ээс доошгүй гишүүдээс бүрдсэн бүртгэлд намд элсэх өдөр хуанлийн тооллоор18 насанд хүрсэн, өөр намын харьяалалгүй иргэд бүртгэгдсэн байх ба тэдгээрийн овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг зэрэг тусгагдсан байна.
4.2.6.Энэ зүйлийн 9.3.9.-д заасан намын хөрөнгийн мэдээнд үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн жагсаалт, тус намын гишүүн, талархан дэмжигч иргэд, хуулийн этгээдээс өгсөн хандивын жагсаалт зэргийг тусгасан байна.
Намыг улсын бүртгэлд бүртгэхээс өмнө тухайн намыг үүсгэн байгуулж буй удирдах албан тушаалтны нэр дээр банкны байгууллага түр данс нээсэн бол түүнийг тусгана.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ Д.ТУНГАЛАГ
.
Текст томруулах
A
A
A
