A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 75

Улаанбаатар хот

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Эдийн засаг, хөгжлийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

2.1. Хөгжлийн нэгдсэн бодлогын газар (Хөгжлийн загвар, шинэтгэлийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэстэй);

2.2. Макро эдийн засгийн бодлогын газар (Төлбөрийн тэнцлийн хэлтэстэй);

2.3. Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газар;

2.4. Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газар;

2.5. Хөрөнгө оруулалтын бодлогын газар (Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс, Төслийн санхүүжилтийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын дэмжлэг, сурталчилгааны хэлтэстэй);

2.6. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газар;

2.7. Хөгжлийн санхүүжилтийн бодлогын газар;

2.8. Хөгжлийн судалгааны газар;

2.9. Төрийн захиргааны удирдлагын газар (Хуулийн хэлтэс, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);

2.10. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

3. Эдийн засаг, хөгжлийн яамны орон тооны дээд хязгаарыг 110 байхаар тогтоосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай" Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.ЖАВХЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 161

Улаанбаатар хот

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралтаар баталсугай.

2.Эдийн засаг, хөгжлийн яамны зохион байгуулалтын бүтцийг доор дурдсанаар баталсугай:

2.1.Макро эдийн засгийн бодлогын газар (Судалгаа, шинжилгээний хэлтэс, Бодлого, төсөөллийн хэлтэс, Өрсөлдөх чадварын судалгааны хэлтэстэй);

2.2.Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар (Салбарын нэгдсэн бодлогын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэстэй);

2.3.Бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын газар;

2.4.Хөрөнгө оруулалтын бодлогын газар (Үйлдвэржилт, дэд бүтцийн хэлтэс, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэстэй);

2.5.Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газар (Худалдааны хэлтэс, Чөлөөт бүсийн хэлтэстэй);

2.6.Инновацын бодлогын газар;

2.7.Төрийн захиргааны удирдлагын газар (Санхүүгийн хэлтэс, Хуулийн хэлтэстэй);

2.8.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

3.Эдийн засаг, хөгжлийн яамны орон тооны хязгаарыг 135 байхаар тогтоосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар батлах тухай" Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР