A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 76

Улаанбаатар хот

САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2025 оны 100 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Сангийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

2.1. Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар (Төсвийн орлогын хэлтэс, Төсвийн зарлагын хэлтэс, Төсвийн нэгтгэлийн хэлтэстэй);

2.2. Татварын бодлогын газар;

2.3. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар;

2.4. Санхүү, төсвийн судалгааны газар (Төсвийн эрсдэлийн шинжилгээ, төсөөллийн хэлтэс, Бодлогын судалгааны хэлтэстэй);

(Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 100 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2.5. Санхүүгийн бодлогын газар (Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтэс, Санхүүгийн хөрөнгийн удирдлагын хэлтэс, Өрийн удирдлагын хэлтэс, Олон улсын санхүүгийн хамтын ажиллагааны хэлтэстэй);

2.6. Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар (Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтэс, Хөгжлийн санхүүжилтийн хэлтэстэй);

2.7. Төрийн сангийн газар (Санхүүжилт тайлан бүртгэлийн хэлтэс, Төлбөр тооцооны хэлтэстэй);

2.8. Хууль, эрх зүйн газар (Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэстэй);

2.9. Төрийн захиргааны удирдлагын газар (Санхүүгийн мэдээллийн технологийн хэлтэс, Санхүүгийн хэлтэстэй);

2.10. Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар (Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Санхүүгийн хяналт шалгалтын хэлтэстэй).

3. Сангийн яамны орон тооны дээд хязгаарыг 187 байхаар тогтоосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 100 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

4. Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дэх заалтын "г/ Сангийн яам" гэсэн хэсэг, мөн тогтоолын хавсралтаар баталсан "Яамдын орон тооны хязгаар"-ын 4 дэх заалт, "Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 91 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Сангийн сайд Б.ЖАВХЛАН