- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 155 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 96
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Цагдаагийн албаны тухай хуулийн 88.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2017 оны 155 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загварын товчоо, загвар"-ын "Дөрөв.Гутал, оймс" гэсэн хэсгийн 3 дахь заалтын "Өвлийн дотортой гутал" гэснийг "Өвлийн оймстой гутал" гэж өөрчилсүгэй.
2. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загварын товчоо, загвар"-ын "Дөрөв:Гутал, оймсны загвар" хэсгийн "загвар 4-05", "загвар 4-06"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
3. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны эдэлгээний хугацаа"-ны "Гурав.Дан хувцас" гэсэн хэсгийн 1 дэх заалтын "Ёслолын цамц (урт ханцуйтай)"-ны эдэлгээний хугацаа "5 жил" гэснийг "3 жил" гэж, "Ёслолын цамц (богино ханцуйтай)"-ны эдэлгээний хугацаа "5 жил" гэснийг "2 жил" гэж тус тус өөрчилсүгэй.
4. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны эдэлгээний хугацаа"-ны "Цагдаагийн генерал цолтой алба хаагч" ("Олгох тоо", "Эдэлгээний хугацаа") гэсэн хэсгийг хассугай.
5. Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны зардалд шаардагдах хөрөнгийг өмнөх загварын дүрэмт хувцасны нөөц, эдэлгээний хугацаатай уялдуулан батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгасугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2017 оны 155 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загварын товчоо, загвар"-ын "Дөрөв:Гутал, оймсны загвар" хэсгийн "загвар 4-05", "загвар 4-06"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
