- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
2007 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 11
Улаанбаатар хот
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай
хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай
Мөн зүйл, хэсэгт заасан "...тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлш" нь зөвхөн газрын тос хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаанд зориулагдсан байвал зохино.
1.3. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т заасан "хувийн...хэрэгцээ…" гэдэгт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэн зөвхөн өөртөө болон гэр бүлдээ;
"...ажиллагчдын хэрэгцээ…" гэдэгт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн эрхэлж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээтэй шууд холбоогүй, гэрээгээр ажиллагчдад хувьд нь зориулан худалдан авсан бараа, үйлчилгээ тус тус хамаарна.
1.4. Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3-т заасан "…эрх бүхий улсын байцаагч…" гэж хууль, тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон татварын улсын байцаагчийг хэлнэ.
1.5. Мөн зүйлийн 17.1.2-т заасан "…төлбөл зохих албан татварын дүнгийн…" гэдгийг нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгийн гэж ойлгоно.
Мөн хэсгийн "…50 хувиас илүүгүй…" гэдгийг 50 болон түүнээс доош хувиар гэж ойлгож хэрэглэнэ.
1.6. Хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд татварын улсын байцаагч төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлэхээс гадна
а. мөн зүйлийн 17.1.1-д заасан хүү;
б. торгууль тус тус ногдуулна.
Харин нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээс тооцох торгуульд хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хүү орж тооцогдохгүй.
Торгуулийг нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээр болон түүнээс доош хэмжээгээр ногдуулна.
1.7. Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.3-т заасан торгуулийн хэмжээг тогтоохдоо зөрчлийн шинж, шалтгааныг харгалзан үзвэл зохино.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
