- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТАЙШИР СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТАЙШИР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 08
Цагаан-Олом
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан "Сумын газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Мөнхсоёл)-д үүрэг болгосугай.
ДАРГА Д.ГАНБААТАР
Текст томруулах
A
A
A
