- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДАРВИ СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ДАРВИ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар 07
Дарив
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан "Сумын газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Тунгалаг)-д үүрэг болгосугай.
ДАРГА Ц.НЯМ-ӨЛЗИЙ
Текст томруулах
A
A
A
