A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2007 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 46

Улаанбаатар хот

                                                                                                            Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай
                                                                                                           хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай

Хэвлэх

      Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

      1. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5-д заасан "… захиргааны удирдах албан тушаалтан …" гэдэгт үйлдвэрийн газар, байгууллага, аж ахуйн нэгжийн ажил олгогчийн эрх эдлэхээр сонгогдож, томилогдсон албан тушаалтнууд, даргын зөвлөлийн гишүүд, компаний удирдлагын багийн гишүүд, хоршооны тэргүүлэгчид, төлөөлөн удирдах зөвлөл, хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүд хамаарна.

      2. Мөн зүйл, хэсгийн "… үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажил …" гэдгийг бүх шатны үйлдвэрчний эвлэлүүдийн сонгуулиар хүлээсэн үүрэг гэж ойлгоно.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
             ШҮҮГЧ Д.ПУНЦАГ