A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2008 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 17

Улаанбаатар хот

                                                                                          МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ
                                                                                              ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

      Монгол Улсын Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5.-д заасныг тус тус удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

      1. Монгол Улсын Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн (цаашид хууль гэх) 6 дугаар зүйлийн 6.3.-т заасан "хүндэтгэн үзэх бусад шалтгаан" гэдэгт Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүний өөрийн үзсэнээр хорооны гишүүнээр ажиллахад саад болж буй хувь хүний ажил, амьдралын нөхцөл байдлыг хамааруулан үзнэ.

      2. Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д заасан "улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэдгийг Сонгуулийн Ерөнхий хороо болон түүний Ажлын албаны үйл ажиллагаанд аль нэг нам, эвсэл, хөдөлгөөний зүгээс хутгалдан оролцох, хорооны гишүүд болон Ажлын албаны ажилтнууд албан үүргээ гүйцэтгэхдээ албан тушаалынхаа эрх мэдлийг аль нэг нам, эвсэл, хөдөлгөөний эрх ашигт нийцүүлэн ашиглах, сурталчилгаа хийх, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд оролцох, хэн нэгнийг намын гишүүнчлэлийн харьяаллаар ялгаварлан гадуурхах, улс төрийн хувьд төвийг сахих зарчмыг баримтлахгүй байх зэрэг аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулж болохгүй гэж ойлгоно.

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР                
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ц.АМАРСАЙХАН