- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 231 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 89
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 231 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Мөн тогтоолын 2.4 дэх дэд заалтын "Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар" гэсний дараа "(Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөгжлийн хэлтэстэй)" гэж нэмсүгэй.
3. Мөн тогтоолын 2.3, 2.6 дахь дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ "2.3.Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хэлтэстэй)"
2/ "2.6.Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар"
4. Мөн тогтоолын 2.2 дахь дэд заалтын "Хуулийн" гэснийг "Хууль, эрх зүйн" гэж өөрчилсүгэй.
5. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, зохион байгуулалтыг 2022 оны батлагдсан төсөвт эх үүсвэр, орон тооны хязгаарт багтаан хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгасугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 231 дүгээр тогтоолын хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 441
Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зохион байгуулалтын бүтцийг доор дурдсанаар баталсугай:
2.1.Хөдөлмөрийн бодлогын газар (Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэстэй);
2.2.Нийгмийн хамгааллын бодлогын газар (Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэстэй);
2.3.Хүн амын хөгжлийн бодлогын газар (Хүүхэд, гэр бүлийн хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэстэй);
2.4.Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Мэдээллийн технологи, статистикийн хэлтэстэй);
2.5.Салбарын хяналтын газар;
2.6.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;
2.7.Төрийн захиргааны удирдлагын газар (Хууль, эрх зүйн хэлтэс, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);
3.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны орон тооны дээд хязгаарыг 144 байхаар тогтоосугай.
4.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад даалгасугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 231 дүгээр тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 89 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A