A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 90

Улаанбаатар хот

КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Кино урлагийг дэмжих тухай хуулийн 6.1.4, 6.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Кино урлагийн зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшүүлэх журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Кино урлагийн зөвлөлийн ажиллах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. "Кино урлагийн зөвлөл"-ийн ажлын албыг байгуулан дүрмийг 3 дугаар хавсралтаар баталж, орон тооны хязгаарыг 18 байхаар тогтоосугай.

3. Кино урлагийн зөвлөл болон Ажлын албаны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Соёлын сайдын батлагдсан төсвийн багцад багтаан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.

4. Кино урлагийн зөвлөлийн дарга, гишүүдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Соёлын сайд Ч.НОМИН