A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 120

Улаанбаатар хот

МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Цэргийн албаны тухай хуулийн 31.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цэргийн дүйцүүлэх албыг 2022 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 6,350,895 (зургаан сая гурван зуун тавин мянга найман зуун ерэн таван) төгрөг байхаар тогтоосугай.

2. Цэргийн дүйцүүлэх албыг хаалгах ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР