- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН 2004 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 08 ДУГААР ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
2010 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 18
Улаанбаатар хот
08 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай
Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтын дагуу улс төрийн намыг бүртгэх Улсын Дээд шүүхийн ажиллагааны журам хуульчлагдаагүй тул Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.10-т заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:
1. Улсын Дээд шүүхийн хуралдааны дэг батлах тухай Улсын Дээд шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолд нэмэлт оруулан,"Улс төрийн намыг бүртгэх журам" гэсэн нэр бүхий 9 дүгээр бүлгийг баталсугай.
2. Тогтоолд орсон нэмэлтийн дагуу улс төрийн намыг бүртгэх, урьд хийгдсэн бүртгэлийг шинэчлэн өөрчлөх ажлыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, Тамгын газарт үүрэг болгосугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ц.АМАРСАЙХАН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.БАТСАЙХАН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН О.ЗАНДРАА
Ес. Улс төрийн намыг бүртгэх журам
55.1.Энэ зүйлийн 9.3.1-д зааснаар намыг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг Улсын Дээд шүүхээс баталсан загварын дагуу гаргаж, намын дарга гарын үсэг зурсан байна.
55.2.Мөн зүйлийн 9.3.2-т заасан намын нэр, бэлгэдэл, далбааны зургийг өргөдөлд хавсаргасан байх ба тэдгээрийн утга учрыг тайлбарласан байвал зохино. Намын нэр товчлогдох эсэх, товчлогдвол ямар хэлбэр, бичвэртэй байхыг тодорхой заана.
55.3.Уг зүйлийн 9.3.3, 9.3.4-т заасан намын дүрэм, хөтөлбөр нь энэ хуулийн 11, 12 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан байна.
55.4.Энэ зүйлийн 9.3.5-д заасан хууль ёсны хаягийг намын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх намын гүйцэтгэх байгууллага байнга оршин байгаа газрын хаягаар засаг захиргааны нэгж тодорхойлсон байвал зохино.
55.5.Мөн зүйлийн 9.3.7-д заасан 801-ээс доошгүй гишүүдээс бүрдсэн бүртгэлд намд элсэх өдөр хуанлийн тооллоор 18 насанд хүрсэн, өөр намын харъяалалгүй иргэд бүртгэгдсэн байх ба тэдгээрийн овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг зэрэг тусгагдсан байна.
55.6.Энэ зүйлийн 9.3.9-д заасан намын хөрөнгийн мэдээнд үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн жагсаалт, тус намын гишүүн, талархан дэмжигч иргэд, хуулийн этгээдээс өгсөн хандивын жагсаалт зэргийг тусгасан байна.
55.7.Намыг улсын бүртгэлд бүртгэхээс өмнө тухайн намыг үүсгэн байгуулж буй удирдах албан тушаалтны нэр дээр банкны байгууллага түр данс нээсэн бол түүнийг тусгана.
Текст томруулах
A
A
A
