A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 7/11

Газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай

Зүүнбаян-Улаан сум

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Сумын Баян-Улаан 4 дүгээр багийн нутаг Баянхайрхан ууланд хамаарах 4543 га газрыг сумын байгалийн нөөц газраар орон нутгийн тусгай хамгаалалтад 10 жилийн хугацаатайгаар авсугай.

2. Тусгай хамгаалалтад авсан газрын солбицол зураглалыг 1 дүгээр, хамгаалалтын дэглэмийг 2 дугаар хавсралтаар баталсугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг дарга Б.Баасан, БОХУБайцаагч Т.Цогзолмаа, Газрын даамал Н.Дүйнхэрдаваа, багийн засаг дарга Д.Гантөмөр нарт үүрэг болгосугай.

ДАРГА П.МӨНХТӨГС