A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАРУУНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 6/1

Баруунбаян-Улаан сум

Тогтоол хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 08/04 дугаар "Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Газрын үнэлгээний бүсчлэлийг батлах, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай" 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08/03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах тухай албан бичгийн хамтаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Цэрэндолгор )-д үүрэг болгосугай.

ДАРГА Б.АНХБАЯР