- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХЭНТИЙ АЙМАГ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРАВДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022оны 3 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 09
Чингис хот
Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Аравдугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжийн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн албан татварыг тогтоосон хэмжээгээр авч орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэн, жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор үр дүнг тайлагнаж ажиллахыг аймгийн засаг дарга Ц.Чогсомжавд үүрэг болгосугай.
3. Шийдвэрийг холбогдох баримт бичгийн хамт захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэд даалгасугай.
4. Тогтоолын хэрэгжилтийг хангуулан ажиллахыг Төсөв санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийн хороонд үүрэг болгосугай.
5. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Г.ХЭРЛЭНЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
