- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ГАЗАР, ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 10 дугаарт нийтлэгдсэн/.

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 7/09
Зүүнбаян-Улаан сум
ГАЗАР, ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:
1.Сумын Эмгэд 1 дүгээр багийн нутаг Хараатын нуруу, Шивээтийн нуруу, Чулуут, Эмгэд, Хүрэн өндөрт хамаарах 10732 га газар, Цахиурт 2 дугаар багийн нутаг Модот, Чингэлт, Даржаа, Шанагт, Залуурт, Борх хайрхан, Нударга, Галуут, Угалз, Улаан чулуултад хамаарах 16299 га газар, Баян-Улаан 4 дүгээр багийн нутаг Хэцүү даваа, Начин, Жаргалант, Бөөн цохио, Хондлой, Хоолойд хамаарах 9026 га газар, Хад 5 дугаар багийн нутаг Ханги, Дүгнэн уул, Авиат, Цэцэг мод, Асгат, Жаргалантад хамаарах 14843 га газрыг тус тус сумын байгалийн нөөц газраар орон нутгийн тусгай хамгаалалтад 10 жилийн хугацаатайгаар авсугай.
2.Тусгай хамгаалалтад авсан газруудын солбицол зураглалыг 1 дүгээр, хамгаалалтын дэглэмийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг дарга /Б.Баасан/, БОХУБайцаагч /Т.Цогзолмаа/, Газрын даамал /Н.Дүйнхэрдаваа/, багийн засаг дарга /И.Найдан/, /Х.Чимэджавхлан/, /Д.Олзбаяр/ нарт үүрэг болгосугай.
ДАРГА П.МӨНХТӨГС
Текст томруулах
A
A
A
