A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 08

Баяндэлгэр уул

СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14, "Газрын тухай" хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дах заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1."Баяндэлгэр сумын бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /З.Дэлгэрцэцэг/ болон багийн засаг дарга нарт үүрэг болгож, багийн иргэдийн Нийтийн Хурлуудад зөвлөсүгэй.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хурлын байгаль орчин хөдөөгийн бодлогын хороо /Б.Энхмагнай/-нд даалгасугай.

ДАРГА Ц.ЭНХТҮВШИН