A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМАГ ӨГИЙНУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 11

Зэгстэй

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/234 дүгээр тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоож хавсралтаар баталсугай.

2.Хураамжаас орох орлогыг орон нутгийн төсөвт бүрэн төвлөрүүлж, тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Ш.Үүрцайх/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Уг тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлэхийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /Б.Батчимэг/-д даалгасугай.

Дарга А.Баянмөнх