A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ЦАГААНХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 18

Ширээ

Хог хаягдлын үйлчилгээний хурамжийг шинэчлэн тогтоох тухай

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.2 дахь заалт Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.17 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А243 дугаар тушаалын 1,2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газар, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлэх, хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга /С.Бат-Өлзий/-д даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Э.Анхзаяа/-д үүрэг болгосугай.

ДАРГА Б.ОЧИРБАТ

ЗАВХАН АЙМГИЙН ЦАГААНХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 44

Ширээ

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэхь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10 , Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.2 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.17 дахь заалт, Сангийн сайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1,2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газар, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлэх, хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (Л.Бат-Амгалан)-д даалгасугай.

3.Тус тогтоол гарсантай холбогдуулан ИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Э.Анхзаяа)-д үүрэг болгосугай.

ДАРГА Б.ГАЛЗАГД