A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар А-68

Улаанбаатар хот

Журамд өөрчлөлт оруулах тухай

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-295 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журам"-ын 1-А, 1-Б дүгээр хавсралтыг энэ тушаалын 1, 2 дугаар хавсралтын дагуу өөрчилсүгэй.

2."Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журам"-ын 1-А, 1-Б дүгээр хавсралтыг хэрэгжүүлж ажиллахыг бүх банкны гүйцэтгэх захирал нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар (А.Энхжин), Санхүү бүртгэлийн газар (Ц.Гарьд), Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай), Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат)-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар (Т.Амарсайхан)-т даалгасугай.

5.Энэ тушаалыг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсүгэй.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН