A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А-56

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Банкны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах, хэрэгжүүлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-308 дугаар тушаалаар батлагдсан "Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах, хэрэгжүүлэх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат), Дотоод аудитын газар (Т.Амарсайхан)-т тус тус даалгасугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН