A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 97

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 6.5, 9.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгоход шаардагдах зардлыг жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгасугай.

3. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам, тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 513 дугаар тогтоол, "Журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА