A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 122

Улаанбаатар хот

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Боловсролын тухай хуулийн 43.2.10, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 17.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгох тэтгэлгийн хэмжээ, хугацаа"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгох тэтгэлэгт шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 44 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 133 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 421

Улаанбаатар хот

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ БОЛОН ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Боловсролын ерөнхий хуулийн 11.3, 11.4, 24.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид олгох тэтгэлгийн хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгоход шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН