- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ ТАЛБАЙН СОЛБИЦОЛ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 110
Улаанбаатар хот
АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ ТАЛБАЙН СОЛБИЦОЛ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3, 9.1.8, 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ашигт малтмал хайх талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хавсралтад заасан талбайд ашигт малтмал хайх эрхийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд "Эрдэнэс Монгол" ХХК-д олгох арга хэмжээ авч, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газар (Л.Баярмандал)-т үүрэг болгосугай.
3. Ашигт малтмал хайх ажлыг гүйцэтгэх төрийн өмчит хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН
Текст томруулах
A
A
A
