- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЦЭЭЛ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ, НЭГЖИЙН ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН ЦЭЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 06
Оргил
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ, НЭГЖИЙН ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.15, 35 дугаар зүйлийн 35.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дах заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох, энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлалыг үндэслэн тооцсон "Хог хаягдлын үйлчилгээний хураамж, Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тариф"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамж, тээвэрлэлтийн нэгжийн үнэ тарифыг мөрдөж, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга /Б.Төрбат/-д даалгасугай.
3.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Л.Мөнхжаргал/-д даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 32, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 51 тоот тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5.Хог хаягдлын үйлчилгээний хураамж, нэгжийн үнэ тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Г.ЧИНГИС
Текст томруулах
A
A
A
