A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМГИЙН ИХ ТАМИР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 14

Заанхошуу

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.15 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулий 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19 ний өдрийн 192, А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал"–ыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээний албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж, орлогыг төсөвт төвлөрүүлэхийг сумын Засаг дарга /Б.Цэвээндорж/-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА    Д.БАЗАР