A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 7/07

Улаангом

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ИТГЭЛЦҮҮР, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Увс аймгийн Улаангом сумын газар нутгийн байршил, суурьшлын бүс, нийгэм эдийн засгийн онцлогийг харгалзан газрын үнэлгээний бүсийг 1-р хавсралтаар, "Улаангом сумын газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ"-г 2-р хавсралтаар, "Баруунтуруун сумын газрын төлбөрийн итгэлцүүр газрын төлбөрийн хэмжээ"-г 3-р хавсралтаар, "Бөхмөрөн сумын газрын төлбөрийн итгэлцүүр газрын төлбөрийн хэмжээ"-г 4-р хавсралтаар, "Завхан сумын газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ"-г 5-р хавсралтаар, "Зүүнговь сумын газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ"-г 6-р хавсралтаар, "Малчин сумын газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ"-г 7-р хавсралтаар, "Хяргас сумын газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ"-г 8-р хавсралтаар, бусад сумдын газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ"-г 9-р хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын төлбөрийн бүсчлэл, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг мөрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (Д.Дамдинсүрэн)-д даалгасугай.

ДАРГА Ц.БАТБОЛД