- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхээс нь хуулбарлан бүтээж, Монголын Үндэсний музейд залах тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2022 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр
Дугаар 05
Улаанбаатар хот
Монгол Улсын Үндсэн хуулийг уг эхээс нь хуулбарлан бүтээж, Монголын Үндэсний музейд залах тухай
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэх, олон нийтэд тайлбарлан таниулах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсын Үндсэн хуулийг уг эхээс нь гэрэл зургийн аргаар хуулбарлан нэг хувь бүтээж, түүнийг Монголын Үндэсний музейд залсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
Текст томруулах
A
A
A
