- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар А/25
Улаанбаатар хот
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Төрийн аудитын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.3 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн "Босго үнэ шинэчлэн батлах тухай" 124 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/82 дугаар тушаалаар баталсан "Шинжээч сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам"-ын 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.8 дахь хэсэг нэмсүгэй.
"4.8. Сонгон шалгаруулалтад оролцогч этгээдийн ирүүлсэн санал нь санал хүлээн авахаар товлосон өдрөөс 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба уг хугацаанд гэрээ байгуулна."
2. Шинжээч сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журмын 4.2 дахь заалтын "Монгол Улсын Ерөнхий аудитор" гэсний дараа "эсвэл түүний эрх олгосон албан тушаалтан" гэж нэмсүгэй.
3. Шинжээч сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журмын 1 дүгээр зүйлийн 1.7 дахь заалтын "9 дэх хэсэгт" гэснийг "211.9 дэх хэсэгт" гэж, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 3.4.1, 3.4.2 дахь заалтын "10 сая" гэснийг "20 сая" гэж, 3.4.1.2 дах заалтын "5 хоног" гэснийг "3 хоног" гэж тус тус өөрчилсүгэй.
4. Шинжээч сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журмын 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтын "гэрээнд заасны дагуу" гэснийг хассугай.
5. Шинжээч сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, холбогдох хөдөлгөөн хийлгэхийг Захиргаа, удирдлагын газар /Ш.Үнэнтөгс/-т үүрэг болгосугай.
6. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /П.Цэрэнлхам/-т даалгасугай.
Д.ЗАНДАНБАТ
Текст томруулах
A
A
A
