- Нүүр
- Сайдын тушаал
- "Төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээ үзүүлж олсон орлогыг зарцуулах үлгэрчилсэн журам"
Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 49, А/118 дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт
"Төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээ үзүүлж олсон орлогыг зарцуулах үлгэрчилсэн журам"
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журам нь төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллага /цаашид эрүүл мэндийн байгууллага гэх/-аас үзүүлэх улсын төсвөөс хариуцах болон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний багцад ороогүй тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгчдийн хүсэлтийн дагуу нэмэлтээр үзүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэнд төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээ үзүүлснээс бий болсон орлогыг зарцуулахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2 Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага нь үйлчлүүлэгчид үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, жагсаалтыг энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан төлбөрийн жишиг хэмжээ, жагсаалтад заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй, код, ангиллыг өөрчлөхгүйгээр өөрийн байгууллагын үйлчилгээний хүрээнд тохируулан батална.
1.3. Нэмэлт тусламж, үйлчилгээ гэдэгт Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 21.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 24.3-т заасныг тус тус ойлгоно.
1.4. Энэ журам нь Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.1 болон 15.1.2-т зааснаас бусад төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хамаарна.
Хоёр. Төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээнээс олсон орлогын бүртгэл, зарцуулалт
2.1. Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг нь төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний орлого, зарцуулалтыг бодитой төлөвлөж, жил бүрийн төсөвтөө тусгаж Эрүүл мэндийн тухай хууль болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын эрх үүргийн хүрээнд захиран зарцуулна.
2.2. Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг нь төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний орлогыг тухайн үйлчилгээг үзүүлэхэд оролцсон эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах, засвар, үйлчилгээ хийхтэй холбоотой гарах зардалд зарцуулна.
2.3. Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллага нь тухайн жилийн төсөвт тусгагдаагүй, шинээр бий болсон үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг Төсвийн тухай хуулийн 46.2-т заасан журмын дагуу зарцуулж, тайлагнана.
2.4. Үйлчлүүлэгчийг байгууллагын кассаар эсвэл цахимаар төлбөр төлөх бүхий л төрлийн боломжоор хангаж төлбөрийг төрийн сан дахь төсвийн үндсэн үйл ажиллагааны дансанд төвлөрүүлнэ.
2.5. Төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээнээс олсон орлогыг эрүүл мэндийн байгууллагын цахим бүртгэлийн болон санхүүгийн программд бүртгэж, тайлагнаж ажиллана.
2.6. Эрүүл мэндийн байгууллага нь иргэнд төлбөр төлсөн баримтыг (и-баримт) заавал олгох бөгөөд уг баримтад эрүүл мэндийн байгууллагын нэр, үйлчлүүлэгчид үзүүлсэн төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний нэр, төрөл, төлбөл зохих нийт болон үйлчилгээ нэг бүрийн төлбөрийн хэмжээ, үүнээс эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, хувь хүний төлсөн төлбөрийн хэмжээ, огноог тэмдэглэсэн байна.
2.7. Энэ журамд заасан төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээ үзүүлж олсон орлогын зарцуулалтын жилийн эцсийн тайланг дараа жилийн төсвийн төсөлтэй хамт Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Гурав. Эмч, эмнэлгийн ажилтны хориглох зүйл
3.1.Эмч, эмнэлгийн ажилтанд дараах зүйлсийг хориглоно:
3.1.1. Энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтад заасан төлбөрийн жишиг хэмжээнээс хэтэрсэн төлбөр нэхэмжлэхгүй байх;
3.1.2. Эрүүл мэндийн байгууллагын ажлын үндсэн цагт багтаан үзүүлэх боломжтой тусламж, үйлчилгээг ажлын бус цагаар эсвэл бусад хэлбэрээр тохиролцон төлбөртэй үзүүлэх;
3.1.3.Үйлчлүүлэгчээс эрүүл мэндийн байгууллагын данснаас өөр дансанд болон бэлнээр үйлчилгээний төлбөр шилжүүлэхийг шаардах.
Дөрөв. Хяналт
4.1. Төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээ нь байгууллагын үндсэн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх, байгууллагын үйл ажиллагааг доголдуулахгүй байх чиглэлээр төлбөрт үйлчилгээг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүргийг төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нар хүлээнэ.
4.2. Төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний орлого, зарлагын гүйцэтгэл болон төлбөрт үйлчилгээний хэрэгжилтийн байдалд эрүүл мэндийн байгууллагын дотоод аудитын нэгж улирал бүр, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дотоод аудитын нэгж жилд нэг удаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргана.
4.3. Төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний талаарх иргэдийн өргөдөл, санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн байдал, төлбөрт үйлчилгээний орлогын зарцуулалтын талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг байгууллагын дарга, захирал нар хангаж ажиллана.
Тав. Хариуцлага
5.1.Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
5.2. Иргэн эрүүл мэндийн байгууллагын нэмэлт үйлчилгээтэй холбоотой асуудлаар тухайн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон бусад холбогдох байгууллагуудад гомдол гаргах эрхтэй.
5.3. Эрүүл мэндийн байгууллага энэхүү тушаалыг зөрчиж, төлбөр авсныг эрх бүхий этгээд нотолсон тохиолдолд эрүүл мэндийн байгууллага иргэний төлбөрийг буцаан олгож, хохирлыг барагдуулна.
5.4. Энэ журмын 5.3-т зааснаар иргэний төлбөрийг барагдуулсан бол Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд зааснаар буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх арга хэмжээ авна.

Текст томруулах
A
A
A