- Нүүр
- Шүүхийн ерөнхий зөвлөл
- ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ СОНГОХ, ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 10 дугаарт нийтлэгдсэн./

МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 60
Улаанбаатар хот
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, тангараг өргөх журам батлах тухай
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 62 дугаар зүйлийн 62.1, 71 дүгээр зүйлийн 71.1.5, 71.1.15, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5 дахь хэсгийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, тангараг өргөх журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангаргийн хуудас''-ны загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг шүүхийн Тамгын газрын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Р.Батрагчаа/-д тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Журам батлах тухай" Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ
Текст томруулах
A
A
A
