- Нүүр
- Шүүхийн ерөнхий зөвлөл
- ШҮҮГЧИД ТАВИХ БОЛЗОЛ, ШААРДЛАГЫГ ҮНЭЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ /ЗХХАЭ-ийн 2022 оны 10 дугаарт нийтлэгдсэн./
МОНГОЛ УЛС ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 57
Улаанбаатар хот
Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам батлах тухай
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.5 дахь заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5 дахь хэсгийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулгын загвар"-ыг 2 дугаар хавсралтаар, "Шүүгчид нэр дэвшигчийн талаарх илтгэгч гишүүний тайлангийн загвар"-ыг 3 дугаар хавсралтаар, "Нэр дэвшигчийн мэргэшил, чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлтийн загвар"-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2."Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам"-ын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Р.Батрагчаа/-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүний ёс зүй болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дүрэм батлах тухай" Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоол, "Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын арга, хэлбэр, үнэлэх аргачлал батлах тухай" 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр тогтоол, "Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын арга, хэлбэр, үнэлэх аргачлалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ
Текст томруулах
A
A
A