
МОНГОЛ УЛС
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2021 оны 02 дугаар сарын 24-ны өдөр
Дугаар 64
Улаанбаатар хот
Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны02 дугаар тогтоолоор баталсан "Даатгалынбагц дүрэм"-ийн хоёрдугаар болон дөрөвдүгээр хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.3, Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2.2, 14.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан "Даатгалын багц дүрэм"-ийн хоёрдугаар хавсралт "Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам"-ын 2.4.1 дэх заалтын "хамаарах" гэсний дараа "Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасан шаардлагыг хангасан" гэж, 2.4.3 дахь заалтын "хамаарах" гэсний дараа "Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг хангасан" гэж, 2.4.6 дахь заалтын "хамаарах" гэсний дараа "Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасан шаардлагыг хангасан," гэж, 2.4.11 дэх заалтын "Үнэт цаасны" гэсний өмнө "Үнэт цаасны зах зээлд арилжаалагддаг," гэж, 3.4.1 дэх заалтын "Банкны харилцах, хадгаламж" гэсний дараа "/Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасан шаардлагыг хангасан/" гэж, 3.4.2 дахь заалтын "Банкны хадгаламжийн сертификат" гэсний дараа "/Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасан шаардлагыг хангасан/" гэж, 3.4.8 дахь заалтын "мөнгөн хөрөнгө" гэсний дараа "/Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг хангасан банк бус санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгө/" гэж, 3.4.14 дэх заалтын "Компанийн бонд" гэсний дараа "/Үнэт цаасны зах зээлд арилжаалагддаг, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.9-т заасан/" гэж, "Даатгалын багц дүрэм"-ийн дөрөвдүгээр хавсралт "Даатгалын нөөц санд болон албан журмын даатгалын санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг хөрөнгө оруулалтад байршуулахад тавигдах нөхцөл, шаардлага"-ын 1.2 дахь хэсгийн "Мэдсэн боловч төлөөгүй хохирлын нөөц сан" гэсний дараа ",Тусгай нөөц сан" гэж, 2.1.1.а дахь заалтын "Банкны хадгаламж" гэсний дараа "/Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасан шаардлагыг хангасан банканд байршуулсан/" гэж, 2.1.1.б дахь заалтын "Банкны хадгаламжийн сертификат" гэсний дараа "/Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасан шаардлагыг хангасан банканд байршуулсан/" гэж, 2.1.1.и дахь заалтын "Компанийн өрийн хэрэгсэл" гэсний дараа "/Үнэт цаасны зах зээлд арилжаалагддаг, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.9-т заасан/" гэж, 2.1.1.л дахь заалтын "мөнгөн хөрөнгө" гэсний дараа "/Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг хангасан банк бус санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгө/" гэж тус тус нэмсүгэй.
2.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан "Даатгалын багц дүрэм"-ийн хоёрдугаар хавсралт "Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам"-ын 2.4.1 дэх заалтын "100%" гэснийг "90%" гэж, 2.4.11 дэх заалтын "20%" гэснийг "30%" гэж, 2.4.12 дахь заалтын "10%" гэснийг "20%" гэж, мөн журмын нэгдүгээр хавсралтын 1 дэх заалтын "100%" гэснийг "90%" гэж, 11 дэх заалтын "20%" гэснийг "30%" гэж, 12 дахь заалтын "10%" гэснийг "20%" гэж, "Даатгалын багц дүрэм"-ийн дөрөвдүгээр хавсралт "Даатгалын нөөц санд болон албан журмын даатгалын санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг хөрөнгө оруулалтад байршуулахад тавигдах нөхцөл, шаардлага"-ын 2.1.1.и дахь заалтын "20%" гэснийг "30%" гэж, 2.1.1.к дахь заалтын "10%" гэснийг "20%" гэж тус тус өөрчилсүгэй.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-д даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
