A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 129

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт"-ын "III.Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх объект" хэсгийн 3 дахь заалтын "Даланзадгад" гэсний дараа ", Алтай" гэж нэмсүгэй.

2. Алтай хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг дотоодын цэргийн хамгаалалтад авсантай холбогдуулан уг объектын хамгаалалтын зардалд шаардагдах санхүүжилтийг батлагдсан төсөв, орон тоондоо багтаан хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР