A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 130

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Ойн тухай хуулийн 12.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2012 оны 255 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ойн нөөц, төлөв байдал, ашиглалтын эрчимжилтээс хамаарсан аймаг, нийслэлд байгуулагдах сум дундын ойн ангийн хариуцах талбайн норматив, байршил"-ын "Хэнтийн нурууны ойн аж ахуйн муж" гэсэн 2 дахь заалтын "Сум дундын ойн ангийн байршил" баганын "Дорнод аймаг" гэсэн мөрөнд "Халх гол" гэж нэмсүгэй.

2. Халх гол сум дундын ойн ангийн зардлыг жил бүрийн орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ