A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /Дорноговь аймгийн Замын-үүд сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф/
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 219

Улаанбаатар хот

Тариф батлах тухай

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Замын-Үүдийн дулааны станц" ТӨҮГ /О.Төмөрхуяг/-т үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ Б.БАТТУЛГА

ЗОХИЦУУЛАГЧ Э.САМДАН