- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ИХ-УУЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 11 дугаарт нийтлэгдсэн./

ЗАВХАН АЙМГИЙН ИХ-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 08
Баян-Ухаа
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн, нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, "Малын тоо толгой албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалт, 68 дугаар зүйлийн 68.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг мал төрөл, толгой тус бүрээр тэмээ-0, Адуу-1000, Ямаа-600, Үхэр-400, Хонь-200 төгрөг байхаар ноогдуулж өөрчлөн баталсугай.
2.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Малын тоо толгойн албан татварын орлого бүрдүүлэлтийг чанартай зохион байгуулж, орон нутгийн төсөвт төвлөрүүлэн, биелэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж үр дүнг тооцож ажиллахыг сумын Засаг дарга (О.Одонтуяа)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга (С.Батсүх)-д даалгасугай.
ДАРГА С.БАТСҮХ

ЗАВХАН АЙМГИЙН ИХ-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар А/35
Баян-Ухаа
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн, нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, "Мал тоо толгой албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалт, 68 дугаар зүйлийн 68.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арван гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг мал төрөл, толгой тус бүрээр тэмээ-0, Адуу-0, Ямаа-0, Үхэр-0, Хонь-0 төгрөг байхаар ноогдуулж өөрчлөн баталсугай.
2.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга (С.Батсүх)-д даалгасугай.
ДАРГА С.БАТСҮХ
Текст томруулах
A
A
A
