A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМГИЙН ӨМНӨГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 6/04

Намир

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Нэг.Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг төрөл тус бүрээр доорх байдлаар тогтоосугай.

1.Тэмээ – 400 /Дөрвөн зуун төгрөг/

2.Адуу – 500 /Таван зуун төгрөг/

3.Үхэр – 400 /Дөрвөн зуун төгрөг/

4.Хонь – 200 /Хоёр зуун төгрөг /

5.Ямаа– 300 /Гурван зуун төгрөг/

Хоёр.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Цэгмэд)-д үүрэг болгосугай.

Гурав.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 сарын 19-ний өдрийн 3/01 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ДАВААСҮРЭН