- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ИХ-УУЛ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 11 дугаарт нийтлэгдсэн./

ЗАВХАН АЙМГИЙН ИХ-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 14
Баян-Ухаа
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн, нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.1.16, 22 дугаар зүйлийн 22.1.15, 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.2.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.12, Захиргааны Ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалтууд болон Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.2 дахь заалтад заасан аргачлалын дагуу энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж үнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан үнийн дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний газар, айл өрхүүдэд сурталчлан таниулж, мөрдүүлэн хэрэгжүүлж, хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын засаг дарга /О.Одонтуяа/-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга, Хурлын зөвлөлд даалгасугай.
ДАРГА С.БАТСҮХ
Текст томруулах
A
A
A
