A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт/- /ЗХХАЭ-ийн 2022 оны 11 дугаарт нийтлэгдсэн./
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А/370

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2."Хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнс"-ний бүх төрлийн сурталчилгааг сургуулийн орчинд хийх, байршуулахыг хориглосугай.

3. Энэхүү жагсаалтыг ерөнхий боловсролын сургуулийн орчинд байрлах худалдаа, үйлчилгээний газруудад хүргэж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсролын газарт, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /Д.Нарантуяа/-д тус тус үүрэг болгосугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Д.Ганцэцэг/-т даалгасугай.

5.Уг тушаал хүчин төгөлдөр болсон өдрөөс Эрүүл мэндийн сайдын "Жагсаалт батлах тухай" 2020 оны А/369 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ЭНХБОЛД