A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, нөхцөл шаардлагыг шинэчлэн батлах тухай
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/72

Улаанбаатар хот

Тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, нөхцөл шаардлагыг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсгийн заалт, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын 6.3 дахь заалт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны "Журам шинэчлэн батлах тухай" А/101 дүгээр тушаалын 1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, төрөөс аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, иргэдийн ажил, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/101 дугаар тушаалаар баталсан "Авто зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үнэлгээ, зураг төсөл, боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тусгай зөвшөөрөл олгох журам"-ын Тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, нөхцөл, шаардлагыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Хавсралтаар баталсан "Тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, нөхцөл, шаардлага"-ыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдсүгэй.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Оюундэлгэр/, журмыг хэрэгжүүлж ажиллахыг "Монголын Авто замчдын холбоо" ТББ /Т.Бямбаа/-д даалгасугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т үүрэг болгосугай.

САЙДЛ.ХАЛТАР

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 03 дугаар 25-ны өдрийн А/72 дугаар тушаалын хавсралт

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АЖЛЫН ТӨРӨЛ, НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

НЭГ. Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд:

Нийтлэг нөхцөл шаардлагыг хангахаас гадна дараах шаардлагыг хангасан байна.

Ажилбар

Шаардлагатай инженер техникийн ажилтан

Шалгуур үзүүлэлт

2.8.1.1. Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах

Авто замын инженер-1

Аль нэг авто замын инженер нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 8 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, Зөвлөх зэрэгтэй байх шаардлагатай.

Гүүрийн инженер-1

Тухайн мэргэжлээрээ 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 6 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, Зөвлөх эсвэл мэргэшсэн зэрэгтэй байх шаардлагатай.

Инженер-эдийн засагч-1

Тухайн мэргэжлээрээ 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 3 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх. Мөн авто замын зураг төслийн ажилд төсөвчнөөр ажилласан байх. /Энэ чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай авто замын инженер байж болно/

2.8.1.2.Төв замын зураг төсөл боловсруулах /Замын байгууламжид 30 у/м-ээс ихгүй гүүр, гүүрэн гарц, усны хоолой, авто замын хөдөлгөөнд зориулсан газар доогуурх гарц, хонгил, ус зайлуулах шуудуу, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай авто замын зурвас газарт байгаа бусад байгууламжууд хамаарна/

Авто замын инженер-2

Аль нэг авто замын инженер нь тухайн мэргэжлээрээ 15-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 10 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, Зөвлөх зэрэгтэй байх шаардлагатай.

Гүүрийн инженер-1

Тухайн мэргэжлээрээ 15-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 8 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, Зөвлөх эсвэл мэргэшсэн зэрэгтэй байх шаардлагатай.

Геодезийн инженер-1

Тухайн мэргэжлээрээ 5 жилийн ажлын туршлагатай үүнээс 3 жилд нь замын зураг төсөл дээр геодезийн инженерээр ажилласан байх шаардлагатай. Хэмжилтийн багаж тоног төхөөрөмжийг чадварлаг эзэмшдэг байх. GPS болон топографын судалгаа, түүнтэй холбоотой программ хангамжийг мэргэжлийн түвшинд ашиглаж чаддаг байх.

Төсөвчин-1

Тухайн мэргэжлээрээ 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 3 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх. Мөн авто замын зураг төслийн ажилд төсөвчнөөр ажилласан, мэргэшсэн зэрэгтэй байх. /Энэ чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай авто замын инженер байж болно./

Зургийн техникч - 3

Энэ чиглэлээр 3 жилийн ажлын туршлагатай, үүнээс 1 жилд нь замын хайгуул, зураг төсөл дээр ажилласан байх.

2.8.1.3.

Хуримтлуулагч замын зураг төсөл боловсруулах

/Замын байгууламжид 6 у/м-ээс ихгүй гүүр, гүүрэн гарц, хиймэл байгууламж авто замын хөдөлгөөнд зориулсан газар доогуурх гарц, хонгил, ус зайлуулах шуудуу, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай авто замын зурвас газарт байгаа бусад байгууламжууд хамаарна/

Авто замын инженер-1

Аль нэг инженер нь тухайн мэргэжлээрээ 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 8 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, Зөвлөх эсвэл мэргэшсэн зэрэгтэй байх.

Гүүрийн инженер-1

Тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 5 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, мэргэшсэн зэрэгтэй байх.

Геодезийн инженер-1

Тухайн мэргэжлээрээ 5 жилийн ажлын туршлагатай үүнээс 3 жилд нь замын зураг төсөл дээр геодезийн инженерээр ажилласан байх шаардлагатай. Хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийг чадварлаг эзэмшдэг байх. GPS болон топографын судалгаа, түүнтэй холбоотой программ хангамжийг мэргэжлийн түвшинд ашиглаж чаддаг байх.

Төсөвчин-1

Тухайн мэргэжлээрээ 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 3 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх. Мөн авто замын зураг төслийн ажилд мэргэшсэн төсөвчнөөр ажилласан байх. /Энэ чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай авто замын инженер байж болно./

Зургийн техникч - 2

Энэ чиглэлээр 3 жилийн ажлын туршлагатай, үүнээс 2 жилд нь замын хайгуул, зураг төсөл дээр ажилласан байх.

2.8.1.4. Хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах /Замын байгууламжид 30 у/м-ээс ихгүй гүүр, гүүрэн гарц, усны хоолой, авто замын хөдөлгөөнд зориулсан газар доогуурх гарц, хонгил, ус зайлуулах шуудуу, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай авто замын зурвас газарт байгаа бусад байгууламжууд хамаарна./

Авто замын инженер-1

Аль нэг инженер нь тухайн мэргэжлээрээ 15-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 8 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, Зөвлөх эсвэл мэргэшсэн зэрэгтэй байх.

Гүүрийн инженер-1

Аль нэг инженер нь тухайн мэргэжлээрээ 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 8 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, мэргэшсэн зэрэгтэй байх шаардлагатай.

Геодезийн инженер-1

Тухайн мэргэжлээрээ 5 жилийн ажлын туршлагатай үүнээс 3 жилд нь замын зураг төсөл дээр геодезийн инженерээр ажилласан байх шаардлагатай. Хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийг чадварлаг эзэмшдэг байх. GPS болон топографын судалгаа, түүнтэй холбоотой программ хангамжийг мэргэжлийн түвшинд ашиглаж чаддаг байх.

Төсөвчин-1

Тухайн мэргэжлээрээ 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 3 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх. Мөн замын зураг төслийн ажилд төсөвчнөөр ажилласан туршлагатай, мэргэшсэн төсөвчин байх /энэ чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай авто замын инженер байж болно./

Зургийн техникч - 3

Энэ чиглэлээр 3 жилийн ажлын туршлагатай, үүнээс 1 жилд нь зураг төслийн ажилд ажилласан байх.

2.8.1.5. Хөдөө орон нутгийн замын зураг төсөл боловсруулах

Авто замын инженер-1

Аль нэг инженер нь тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 5 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, мэргэшсэн зэрэгтэй байх.

Гүүрийн инженер-1

Гүүрийн инженер нь тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жилийн ажлын туршлагатай, тухайн чиглэлээр 5 жил ажилласан, мэргэшсэн зэрэгтэй байх.

Геодезийн инженер-1

Тухайн мэргэжлээрээ 5 жилийн ажлын туршлагатай үүнээс 3 жилд нь замын зураг төсөл дээр геодезийн инженерээр ажилласан байх шаардлагатай. Хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийг чадварлаг эзэмшдэг байх. GPS болон топографын судалгаа, түүнтэй холбоотой программ хангамжийг мэргэжлийн түвшинд ашиглаж чаддаг байх.

Төсөвчин-1

Тухайн мэргэжлээрээ 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 3 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх. Мөн замын зураг төслийн ажилд төсөвчнөөр ажилласан байх. /Энэ чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай авто замын инженер байж болно./

Зургийн техникч - 1

Энэ чиглэлээр 3 жилийн ажлын туршлагатай, үүнээс 1 жилд нь зураг төслийн ажилд ажилласан байх.

2.8.1.6. Нисэх буудлын хөөрч буух зурвасын зураг төсөл боловсруулах

Аэродромын инженер-1

Тухайн мэргэжлээрээ 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай, тухайн чиглэлээр 8 жил ажилласан, мэргэшсэн инженер байх.

Авто замын инженер-1

Тухайн мэргэжлээрээ 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай, тухайн чиглэлээр 8 жил ажилласан, мэргэшсэн инженер байх.

Геодезийн инженер-1

Тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 6 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх. Хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийг чадварлаг эзэмшдэг байх. GPS болон топографын судалгаа, түүнтэй холбоотой программ хангамжийг мэргэжлийн түвшинд ашиглаж чаддаг байх.

Төсөвчин-1

Тухайн мэргэжлээрээ 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 3 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх. Мөн замын зураг төслийн ажилд мэргэшсэн төсөвчнөөр ажилласан байх. /Энэ чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай авто замын инженер байж болно./

Зургийн техникч - 2

Энэ чиглэлээр 3 жилийн ажлын туршлагатай, үүнээс 2 жилд нь замын хайгуул, зураг төсөл дээр ажилласан байх.

2.8.1.7 Гүүр, туннелийн зураг төсөл боловсруулах

Гүүрийн инженер-1

Тухайн мэргэжлээрээ 15-аас доошгүй жилийн ажлын туршлагатай, тухайн чиглэлээр 10 жил ажилласан, Зөвлөх эсвэл мэргэшсэн зэрэгтэй байх. /Аль нэг нь/

Авто замын инженер - 1

Тухайн мэргэжлээрээ 6-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 5 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, мэргэшсэн зэрэгтэй байх шаардлагатай.

Геодезийн инженер-1

Тухайн мэргэжлээрээ 5 жилийн ажлын туршлагатай үүнээс 3 жилд нь замын зураг төсөл дээр геодезийн инженерээр ажилласан байх шаардлагатай. Хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийг чадварлаг эзэмшдэг байх. GPS болон топографын судалгаа, түүнтэй холбоотой программ хангамжийг мэргэжлийн түвшинд ашиглаж чаддаг байх.

Төсөвчин-1

Тухайн мэргэжлээрээ 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 3 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх. Мөн замын зураг төслийн ажилд мэргэшсэн төсөвчнөөр ажилласан байх. /Энэ чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай авто замын инженер байж болно./

Зургийн техникч - 3

Энэ чиглэлээр 3 жилийн ажлын туршлагатай, үүнээс 2 жилд нь замын зураг төслийн ажилд ажилласан байх.

Шаардлагатай тоног төхөөрөмж

Компьютер, тоног төхөөрөмж, Программ хангамж,

Нивелир, теодолит гэх мэт геодезийн хэмжилтийн багаж, хайгуулын ажлын машин, Стандарт норм дүрэм, төсвийн норм үнэлгээ, төсөв зохиох программ хангамжтай байх.

ХОЁР. Авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах ажлын хүрээнд:

Нийтлэг нөхцөл шаардлага: Ажлын туршлагатай байх /хүснэгтэнд зааснаар/

Ерөнхий нөхцөл шаардлага:

Д/Д

Нэрс ба хүчин чадал

Зөвшөөрөл авах ажлын төрөл

5 км хүртэл хатуу хучилттай зам барих

15 км хүртэл хатуу хучилттай зам барих

15 км болон түүнээс дээш хатуу хучилттай зам барих

Бүх төрлийн асфальтбетон, цементбетон, хөнгөвчилсөн хучилттай авто зам, түүний их засвар, ус зайлуулах хоолой, 6 у/м хүртэлх гүүр

А.

Зөвшөөрөл авахад шаардагдах технологийн зориулалттай

машин механизм заасан тоогоор.

1

Эксковатор

-

1

1

2

Бульдозер

-

-

1

3

Автогрейдер

1

1

1

4

Ачигч

-

1

1

5

Доргиурт индүү /16 тн-оос дээш/

1

1

1

6

Хийн дугуйт индүү /10 тн-оос дээш/

-

-

1

7

Асфальтны индүү /6 тн-оос дээш/

-

1

1

8

Автогудронатор

-

-

1

9

Өөрөө буулгагч

1

3

5

10

Усны машин

-

1

1

11

Асфальт дэвсэгч

-

-

-

12

Лаборатор/иж бүрэн/

-

-

-

13

Геодезийн иж бүрдэл

-

-

-

Зөвшөөрөл авахад шаардагдах мэргэжлийн ИТА-ын хамгийн бага тоогоор

1

Ерөнхий инженер

1

1

1

2

Авто замын инженер

1

1

1

3

Гүүр, хиймэл байгууламжийн инженер

-

-

1

4

Геодезийн инженер

-

1*

1

5

Материалын инженер

-

1*

1

Б.

Зэрэг дэвийн нэмэлт тайлбар

1.

Нэмэлт тайлбар:

Авто замын мэргэшсэн инженерийг материал, геодезийн инженер тооцож болно. Авто замын инженерийг гүүрийн барилгын ажлын туршлагыг үндэслэн гүүрийн инженерт тооцож болно.

* Аль нэг нь байж болно.

Ерөнхий инженер (авто замын инженер) нь 5 жилийн ажлын туршлагатай,

Авто замын инженер нь ажлын туршлагатай байх,

Ерөнхий инженер нь 8 жилийн ажлын туршлагатай авто замын зөвлөх эсвэл мэргэшсэн зэрэгтэй байх, бусад инженерүүд нь ажлын туршлагатай байх,

Ерөнхий инженер нь 8 жилийн ажлын туршлагатай зөвлөх эсвэл мэргэшсэн зэрэгтэй байх,

авто замын инженер нь мэргэшсэн зэрэгтэй байх, бусад инженерүүд нь ажлын туршлагатай байх,

Д/Д

Нэрс ба хүчин чадал

Зөвшөөрөл авах ажлын төрөл

Хайрган хучилттай

Бүх төрлийн гүүр, тунель, газар доогуур нүхэн гарам барих

Зам барилга, засварын материал, хийцийн үйлдвэрлэл

А.

Зөвшөөрөл авахад шаардагдах технологийн зориулалттай

машин механизм заасан тоогоор.

1

Эксковатор

-

1

-

2

Автогрейдер

1

-

-

3

Ачигч

-

1

1

4

Доргиурт индүү /16 тн-оос дээш/

-

-

-

5

Өөрөө буулгагч

1

-

1

6

Усны машин /5 тн-оос дээш/

-

-

-

7

Авто Кран /25 тн-оос дээш/

-

1

-

8

Шигшүүртэй чулуу бутлуур /60 тн/цаг/

-

-

1*

9

Асфальтобетон завод /80 тн/цаг/

1

-

1*

10

Лаборатор/иж бүрэн/

-

-

1

11

Геодезийн иж бүрдэл

-

-

12

Бетон узель

-

-

1*

Зөвшөөрөл авахад шаардагдах мэргэжлийн ИТА-ын хамгийн бага тоогоор

1

Ерөнхий инженер

1

1

-

2

Авто замын инженер

1

-

-

3

Гүүр, хиймэл байгууламжийн инженер

1

-

4

Геодезийн инженер

1

1*

-

5

Материалын инженер

1

1*

1

Б.

Зэрэг дэвийн нэмэлт тайлбар

1.

Нэмэлт тайлбар:

Авто замын инженерийг материал, геодезийн инженер тооцож болно. Авто замын инженерийг гүүрийн барилгын ажлын туршлагыг үндэслэн гүүрийн инженерт тооцож болно.

* Аль нэг нь байж болно.

Ерөнхий инженер (авто замын инженер) нь 5 жилийн ажлын туршлагатай,

Авто замын инженер нь ажлын туршлагатай байх,

Ерөнхий инженер нь 5 ажлын туршлагатай гүүрийн барилгын инженер мэргэжилтэй, мэргэшсэн инженер байх,

Бусад инженерүүд нь ажлын туршлагатай байх,

Материалын инженер нь 5 жилийн ажлын туршлагатай байх,

*Үйлдвэрлэлийн чиглэл тус бүрээр асфальтбетон, цементбетон, бетон хийцийн тоног төхөөрөмжийг шаардана.

Д/Д

Нэрс ба хүчин чадал

Зөвшөөрөл авах ажлын төрөл

Бүх төрлийн авто замын арчлалт, урсгал болон ээлжит засварын ажил

Бүх төрлийн гүүр, тунель, газар доогуур нүхэн гарам замын байгууламжийн арчлалтын ажил

Авто зогсоол, талбайн тохижилтын ажил хийх, засварлах

Замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний ажил

А.

Зөвшөөрөл авахад шаардагдах технологийн зориулалттай

машин механизм заасан тоогоор.

1

Эксковатор

-

-

-

-

2

Автогрейдер

-

-

-

-

3

Ачигч

1

1

1

-

4

Доргиурт индүү /10 тн-оос дээш/

-

-

-

-

5

Хийн дугуйт индүү /20 тн/

-

-

-

-

6

Асфальтны индүү

1

-

1

-

7

Өөрөө буулгагч

1

1

1

-

8

Усны машин /5 тн-оос дээш/

-

-

-

-

9

Бетон узель

-

1

-

-

10

Замын тэмдэг үйлдвэрлэх тоног төхөөрөмж, тэмдэглэгээний машин

-

-

-

1

Зөвшөөрөл авахад шаардагдах мэргэжлийн ИТА-ын хамгийн бага тоогоор

1

Ерөнхий инженер

1

1

2

Авто замын инженер

-

-

1

1

3

Гүүр, хиймэл байгууламжийн инженер

-

-

-

-

4

Геодезийн инженер

1*

1*

5

Материалын инженер

1*

1*

-

Б.

Зэрэг дэвийн нэмэлт тайлбар

1.

Нэмэлт тайлбар:

Авто замын инженерийг материал, геодезийн инженер тооцож болно. Авто замын инженерийг гүүрийн барилгын ажлын туршлагыг үндэслэн гүүрийн инженерт тооцож болно.

Ерөнхий инженер нь 5 жилийн ажлын туршлагатай байх, бусад заасан инженерүүд ажлын туршлагатай байх

Ерөнхий инженер нь 5 жилийн ажлын туршлагатай байх (Авто замын инженер байж болно).

Бусад заасан инженерүүд ажлын туршлагатай байх

Ерөнхий инженер нь ажлын туршлагатай байх

Ажлын туршлагатай байх

ГУРАВ. Техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд:

2.8.3. Техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх

Ерөнхий инженер

Зам барилгын ажилд 15 жил, үүнээс 10-аас доошгүй жил зураг төслийн болон хяналтаар ажилласан, хяналтын инженерийн тэргүүн зэрэгтэй, зөвлөх эсвэл мэргэшсэн инженер байх

Авто замын инженер-2

Зам барилгын ажилд 10 жил, үүнээс 3-аас доошгүй жил хяналтанд ажилласан, авто замын инженерийн мэргэжилтэй байх. Аль нэг инженер нь мэргэшсэн, хяналтын ахлах инженерийн зэрэгтэй байх.

Гүүрийн инженер-1

Зам барилгын чиглэлээр 5 жил, үүнээс 3-аас доошгүй жил хяналтанд ажилласан, гүүрийн инженерийн мэргэжилтэй, мэргэшсэн, хяналтын ахлах инженерийн зэрэгтэй байх.

Материалын инженер-2

Тухайн чиглэлээр 5 жил, үүнээс 3-аас доошгүй жил хяналтаар ажилласан, хяналтын ажлын туршлагатай, зам, гүүрийн инженерийн мэргэжилтэй мэргэшсэн, хяналтын ахлах инженерийн зэрэгтэй байх эсвэл дээрхи шаардлагыг хангасан барилгын материалын инженер мэргэшсэн, хяналтын ахлах инженер байх.

Тоо хэмжээний инженер-1

Тухайн чиглэлээр 5 жил, үүнээс 3-аас доошгүй жил хяналтанд ажилласан, хяналтын ажлын туршлагатай, зам, гүүрийн инженерийн мэргэжилтэй, мэргэшсэн төсөвчин, хяналтын инженер зэрэгтэй байх.

Хэмжилтийн инженер-1

Тухайн чиглэлээр 5 жил, үүнээс 3-аас доошгүй жил хяналтанд ажилласан, хяналтын ажлын туршлагатай, зам, гүүрийн инженер, мэргэшсэн, хяналтын ахлах инженерийн зэрэгтэй байх эсвэл геодезийн инженер мэргэшсэн, хяналтын ахлах инженерийн зэрэгтэй байх.

Шаардлагатай тоног төхөөрөмж

Компьютер, тоног төхөөрөмж, Программ хангамж,

Нивелир, теодолит гэх мэт геодезийн хэмжилтийн багаж, хайгуулын ажлын машин, Стандарт норм дүрэм, төсвийн норм үнэлгээ, төсвийн программ хангамжтай байх.

----оОо----